Цэс Close

Э.Энхбат начны аппаратыг салгана гэдэг нь худал мэдээлэл

Цахим орчинд Монгол Улсын начин Э.Энхбатын амьсгалын аппаратыг салгах гэж байна. Начны ээж, гурван хүүхдийг нь Солонгос руу явуулахаар болжээ гэсэн жиргээ тараад байгаа билээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дээрх мэдээлэл худлаа бөгөөд Э.Энхбат начны биеийн байдал хэвийн байгаа аж. Мөн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат түүний ээж болон гурван хүүхдийг БНСУ руу явуулах шийдвэр гаргасан талаар энэ сарын 6-нд мэдээлсэн бөгөөд тэд Солонгос явах бэлтгэлээ хангаж байгаа юм байна.

Түүнчлэн Э.Энхбат начны бие аажмаар сайжирч байгаа бөгөөд тэрээр эхнэрээ таньж, хуруу гараа хөдөлгөх зэрэг бага зэрэг хөдөлгөөн хийдэг болжээ.

Эргэн сануулахад, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, мэдүүлэг авсан бөгөөд Н.Түвшинбаярыг “Хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж байсан юм. Улмаар шүүхээс тавдугаар сарын 20-ноос түүнийг суллаж, холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах