Цэс Close

Юлманд: Данийн шигшээгийн цэнэг бараг суулаа шүү!

Европын Аварга Шалгаруулах Тэмцээний шөвгийн наймд Чехийг 2:1-ээр хожсноор шөвгийн дөрөвт Данийн шигшээ шалгарсан. Тоглолтын дараагаар Данийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Каспер Юлманд ийн өгүүлжээ.

“Үнэхээр гайхамшигтай сайхан байна. Энэ тоглолтын дараагаар би багийнхаа залууст нэг зургийг үзүүлэх гэж яарлаа. Өнгөрсөн намар “Уэмбли”-д тоглохдоо авахуулсан манай багийн зураг л дээ. Тэгэхэд бид хоорондоо ярилцахдаа “Энд хэдүүлээ ирэх зун эргэж ирнэ ээ!” гэж амласан юм. Тэр амлалтандаа бид хүрлээ.

Тоглолтын явцад фанатуудын дэмжлэгийг сонсоод гэртээ тоглож байгаа юм шиг сайхан сэтгэгдэл төрснийг хэлмээр байна. Фанатууддаа их баярлалаа. Магадгүй өнөөдрийн тоглолт үзүүштэй сайхан болоогүй биз. Гэхдээ хоёр баг тэмцэлдэж, хаалгачдын тоглолт гайхалтай байлаа. Данийн шигшээгийн цэнэг бараг суулаа шүү. Гэхдээ Европын АШТ-ийн шөвгийн дөрөвт шалгарна гэдэг маш том амжилт” хэмээн Юлманд өгүүлжээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах