Цэс Close

Япончуудын олонхи нь энэ зуны олимпийн наадмыг эсэргүүцэж байна

Японы Yomiuri Shimbun сониноос улсынхаа иргэдийн дунд 2021 оны зун Токиод олимпийн наадам явуулахыг дэмжиж буй эсэх тухай социологийн судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчдын 61 хувь нь Токиогийн олимпийн наадмыг ирэх зун зохион явуулалгүй дахин хойшлуулах хэрэгтэй гэж үзсэн байна.

Судалгаанд оролцогчдын 8 хувь нь олимпийн наадмыг үзэгчидтэй явуулах ёстой гэж үзсэн бол 28 хувь нь үзэгчгүй байх ёстой гэжээ.

Токиогийн олимпийн наадам 2020 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд товлогдсон ч цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж 2021 оны зун болгосон.

Хэдэн хоногийн өмнө The Times-ийн мэдээлснээр бол Японы төр засаг олимпийн наадмыг энэ зун ч гэсэн зохион явуулахгүй байх саналтай байгаа тухай мэдээлсэн. Гэвч олимпийн наадмыг зохион явуулах хорооныхон энэхүү мэдээллийг үгүйсгэсэн юм.

Харин Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага олимпийн наадмыг явуулах эсэх тухай шийдвэрт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах