Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ гэмт этгээдэд буудуулж, эмнэлэгт хүргэгдлээ
Японы Ерөнхий сайд асан Шинзо Абег Японы баруун хэсгийн Нара хотод зочилж, олон нийтэд хандан үг хэлж байх үед нэгэн этгээд халдаж түүнийг 2 удаа бууджээ. Абэ Шинзо их хэмжээний цус алдсан байдалтай эмнэлэгт ухаангүй хүргэгдээд байгаа талаар Японы хэвлэлүүд мэдээлж байна.
Нара хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр халдлага үйлдсэн этгээдийг саатуулсан бөгөөд одоогоор ямар шалтгааны улмаас хуучин Ерөнхий сайдын амь насанд халдахыг завдсан болох нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл үлдээх