Цэс Close

Япон дахь “McDonald” салбарууд ажилчдыг татахын тулд үсээ будахгүй байх дүрмээ өөрчилжээ

Ажилчид цөөтэй болсон тул “McDonald” мягмар гарагт ажилчдынхаа үсний өнгөний хязгаарлалтыг цуцалж ажиллах орчныг сайжруулжээ. Түргэн хоолны сүлжээний Японы хэсэг өмнө нь ажилчдын үсний өнгийг будахгүй шаарддаг байсан ч илүү олон янз байдлыг бий болгох үүднээс гадаад төрх байдлын бодлогоо шинэчлэхээр шийджээ.

Осака дахь худалдааны цэг дээр туршилтын журмаар нэвтрүүлсэн шинэ бодлого нь үр дүнтэй хэрэгжиж, дөрөвдүгээр сард шинэ ажилчдын тоо өмнөх жилтэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн гэж тус дэлгүүр мэдээлэв.

“McDonald” хамгийн сүүлд буюу 2021 оны наймдугаар сард гадаад үзэмжийн бодлогоо өөрчилсөн бөгөөд үүнд шашин шүтлэг зэрэг янз бүрийн шалтгааны улмаас ажилчдад сахал ургуулахыг зөвшөөрсөн байна.

Япон дахь “Starbucks” ХХК нь ажилчдад өөрсдийн дуртай хэв маягийг сонгох боломжийг олгох үүднээс хувцаслалтын дүрмээ шинэчилсэн байна. “Food & Life” сүлжээ дэлгүүрийнхээ ажилчдын хувцаслалтын дүрмийг мөн адил өөрчилжээ.

Эх сурвалж: Japan Today

Бэлтгэсэн: О.Янжинлхам

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах