Япон улсад хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжиж байгаа туршлага судлахаар явсан ажлын хэсэг тайлангаа танилцууллаа
Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төслийн хүрээнд “Жайка” олон улсын байгууллагын дэмжлэгээр Япон улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа туршлагыг судлахаар төрийн байгууллагын 4, хөдөлмөрийн хувийн биржийн 4, нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй баг 5-р сард ажилласан. Туршлага судлах баг ажлын тайлангаа “Япон улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа туршлага”, “Монгол улсад туршлагыг хэрэгжүүлэх боломж” сэдвээр ХХҮЕГазрын албан хаагч нарт танилцууллаа.
Сэтгэгдэл үлдээх