Цэс Close

Япон эмэгтэйд хуурамч гэрлэх амлалт өгч 100 сая иентэй тэнцэх мөнгийг залилан авчээ

Японы цагдаа нар хоёр эрэгтэй 47 настай эмэгтэйтэй гэрлэнэ гэж хуурамч амлалт өгөн 36,5 саяыг залилсан гэдэг нь тогтоогдсон учир тэднийг баривчилсан ба цаашлаад нийт 100 сая иенээр хохирсон байх магадлалтай гэж үзэж байгаа юм.

Тус мужийн цагдаагийн газраас мэдээлснээр, 51 настай Шүичи Эжири, 32 настай Юки Такеда нар энэ сарын эхээр хуйвалдан залилан үйлдсэн хэргээр баривчлагдсан байсан бөгөөд хохирогч болох Айчи мужийн оршин суугчийг залилан мэхэлсэн байж болзошгүй гэж сэжиглэгдэж байсан байна.

Бизнес эрхэлж, жилд 50 сая иен олдог хүний дүр эсгэж байсан Эжири өнгөрсөн оны арванхоёрдугаар сард уг эмэгтэйтэй болзооны аппликейшноор дамжуулан танилцаж, түүнтэй гэрлэнэ гэж амласан бөгөөд гуравдугаар сард тэрээр өөрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Такедагийн хамт түүнд гэрээ байгуулахад мөнгө хэрэгтэй гэж хэлээд 36.5 сая иенийг залилсан гэж цагдаа нар мэдэгджээ.

Цагдаагийнхан Эжиригийн хэлснийг иш татан "өрөө барагдуулахын тулд түүнийг залилсан" гэж хэлсэн байна. Хохирогч өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр цагдаад хандсаны дараа энэ хэрэг ил болсон юм. Цагдаа нар энэ хоёр хүнтэй холбоотой ижил төстэй гомдол өөр хэд хэдэн хүнээс ирсэн гэж мэдэгдээд байна.

Эх сурвалж: Japan Today

Бэлтгэсэн: О.Янжинлхам

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах