Цэс Close

ҮЙЛ ЯВДАЛ: www.ndaatgal.mn-ээр тэтгэврийн өөрчлөлтийн мэдээллээ шалгах зааврыг ХНХЯ-аас мэдээлнэ

Төрийн ордонд

09:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэнэ.

14:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

“Шангри-Ла” зочид буудалд

09:00 цагт Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт үргэлжилж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байранд 

13:30 цагт ХНХЯ-аас хүүхдийн мөнгөний нөхөн олголт, шинээр төрсөн хүүхдээ хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамруулах зааврын талаар болон www.ndaatgal.mn-ээр тэтгэврийн өөрчлөлтийн мэдээллээ шалгах заавар зэргийг мэдээлнэ.

Дүүргийн ЗДТГ-ын 9 давхрын хурлын Б танхимд

10:00 цагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас зуслангийн бүс болон ойн сан бүхий бүс дэх газрын зөрчилтэй холбоотой асуудлаар олон нийтэд мэдээлэл өгнө.

"Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Учир битүүлгээр амиа алдсан эмч Г.Ганжаргалын ар гэрийнхэн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хандаж цагдаа, прокурор, шүүх шинжилгээний алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулийн хүрээнд шударга ажиллаж талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоон өгөхийг шаардаж байна. Хурлын үеэр тодорхой бодит баримтыг олон нийтэд ил болгоно.

11:30 цагт Хуульч өмгөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчид нэгдэн нийтийн эрхийг зөрчиж буй фактууд дээр ажиллаж эхэлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монгол Улсад дэлхийн цөмийн энергийн комисс хуралдаж байгаатай холбогдуулж иргэдийн төлөөллөөс ураны хог хаягдлыг булшлахыг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

Хангарди ордны 14 давхарт

12:00 цагт наадмын тасалбар хэрхэн борлуулах тухай мэдээлэл өгнө.

Жендэрийн үндэсний хорооны байр /Сургалтын танхимд/

14:00 цагт “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хөвгүүд, эрэгтэйчүүдийг татан оролцуулах" зорилгоор хэрэгжүүлсэн, бичил төслийн хэрэгжилтийг танилцуулах тайлангийн хурал болно.

Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд

12:00 цагт Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөөх хуульчдын нэгдсэн сүлжээ байгуулах ёслолын үйл ажиллагаа болно.

13.00 цагт Тэтгэврийн нэмэгдэл, тэтгэврийн зөрүүг арилгах чиглэлээр авсан арга хэмжээ, Нийгмийн даатгалын багц хуулийн тухай Монголын Ахмадын холбоо, ахмадын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ.

Нисэх онгоцны буудал

16:30 цагт АНУ-ын Флорида мужийн Орландо хотод болсон “World Ballet Competition 2023” тэмцээнд амжилттай оролцож хоёрдугаар байр эзэлсэн И.Номин охин эх орондоо ирнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах