Цэс Close

Үндэсний шигшээ баг өнөөдөр БНСУ-ын багтай тоглоно

Клубуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-21-ний өдрүүдэд Бахреины Риффа хотноо болж байна. Тэмцээнд Монгол Улсын Үндэсний шигшээ баг эх орноо төлөөлөн “Баянхонгор Кроунд Гео” клубын нэрээр оролцож байгаа юм. Манай баг Азийн аваргын "С" хэсэгт Япон, Тайланд, Иемений багуудтай учраа таарсан бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтоо Тайландын багтай хийж 3:0-ээр ялалт байгуулж, шилдэг наймд шалгарч үлдсэн юм.

Шигшээ баг өчигдөр Индонезийн багтай 16 цаг 30 минутаас тоглож 3:0 харьцаатайгаар ялагдал хүлээсэн бол өнөөдөр шөвгийн наймын хоёр дахь тоглолтоо БНСУ-ын багтай хийнэ.

Энэ жилийн клубуудын Азийн аваргад Бахрейн, Иран, Япон, Казакстан, Катар, Тайланд, Ирак, Афганистан, БНХАУ, БНСУ, Австрали, Индонез, Кувеит, Йемен зэрэг нийт 16 улсын баг тамирчид өрсөлдөж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах