Цэс Close

“Үнэлгээ хийх нийтлэг журам”, “Мониторинг хийх нийтлэг журам” болон “Байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын хэрэгжилтийг дүгнэх нийтлэг журам”-ын төслийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгууллаа

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төрийн албаны шинэчлэлийн бодлого, чадахуйн зарчимд суурилсан оновчтой бүтэц бүхий төрийн албыг бэхжүүлж, төрийн албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц системийг хөгжүүлэх, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох зорилтын хүрээнд хөгжлийн бодлогын хэрэгжилтэд “Үнэлгээ хийх нийтлэг журам”, “Мониторинг хийх нийтлэг журам” болон “Байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын хэрэгжилтийг дүгнэх нийтлэг журам”-ын төслийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Төрийн захиргааны төв байгууллага, УИХ-аас удирдлагыг нь томилдог захиргааны байгууллагууд, Засгийн газрын харьяа агентлагууд болон Нийслэлийн ЗДТГ-ын нийт 31 байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээний асуудалд хариуцсан 130 гаруй албан хаагчид оролцож, журмын төслийн талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах