ҮСХ: Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1.3 сая төгрөг болж нэмэгджээ
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 85 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэдэг судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.
Ажиллагчдын сарын дундаж цалинг салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 3.3 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 745.2 мянган төгрөг байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар техникч болон туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.6 сая төгрөг, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 759 мянган төгрөг буюу хамгийн бага байна.
Үүнд:
- Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 367 мянган төгрөг,
- Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарынх 205 мянган төгрөг,
- Ус хангамж; бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарынх 141 мянган төгрөг,
- Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарынх 132 мянган төгрөг,
- Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 132 мянган төгрөг,
- Боловсролын салбарынх 124 мянган төгрөг,
- Урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх 118 мянган төгрөг,
- Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарынх 117 мянган төгрөг,
- Үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарынх 95 мянган төгрөг,
- Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалллын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 83 мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Харин дараах салбаруудын ажиллагчдын дундаж цалин өмнөх улирлаас 9-142 мянган төгрөгөөр буурсан байна:
- Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 142 мянган төгрөг,
- Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх 54 мянган төгрөг,
- Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 84 мянган төгрөг,
- Барилгын салбарынх 26 мянган төгрөг,
- Бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарынх 16 мянган төгрөг,
- Мэдээлэл, холбооны салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 9.4 мянган төгрөгөөр тус тус буурчээ.
Сэтгэгдэл үлдээх