Цэс Close

ҮХЦ-ийн гишүүнд нэрээ дэвшүүлэх бүртгэлийн хугацааг сунгалаа

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 105 тоот тогтоолоор “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгаж, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлаж, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.

Хорио, цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбогдуулан 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нийтэд мэдээлсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх бүртгэлийн хугацааг 2021 оны 5  дугаар сарын 14-ний өдрийн 17.30 цаг хүртэл сунгаж  байгааг үүгээр мэдэгдье.

                         МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах