Цэс Close

Үүрэг нуурын ус, хөрснөөс дээж авч, бохирдол, ууршилтыг тогтооно

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Үүрэг нуурын эргийн менежменттэй танилцжээ.

Увс аймгийн Сагил суманд байрлах Үүрэг нуур нь баруун Монгол дахь Алтайн нурууны салбар Цагаан шувуут уул, Түргэний уулсын хооронд хотгорт тогтсон, гадагш урсгалгүй нуур бөгөөд Их нууруудын хотгорын баруун хойд, Увс нуурын ай савын баруун хэсэгт оршино. Тус нуурын эрэг дагуу зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй жуулчны 2 бааз, 4 гэр бааз гадна, дотоодын жуулчдад үйлчилж байна.

Үүрэг нуурыг жилд 3000 орчим жуулчин зорьж ирдэг ба нуурын бохирдол бага хог хаягдалгүй байв. Гэсэн хэдий ч Үүрэг нуурын  ус, хөрснөөс дээж авч бохирдлын хэмжээг мэргэжлийн түвшинд тогтоох, ууршилтын хэмжээг судлах үүргийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Увс аймгийн БОАЖГ, Увс нуур-Тэс голын сав газрын захиргаанд өгчээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах