Ү Тун Хуа: Цөлжилтийг сааруулахын тулд зарим зохиомол арга ашиглаж буй нь үр дүнтэй туршлага болсоор байна

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс “Хүрээлэн орчны шинжлэх ухаан ба технологи” сэдвийн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна. Хуралд 10 гаруй орны 100 гаруй эрдэмтэн судлаач, Монголын эрдэмтэн судлаач нийлсэн нийт 200 гаруй эрдэмтэн оролцжээ. БНХАУ-ын Доктор Ү Тун Хуа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдөр бид Монгол орны мөнх цэвдгийн өөрчлөлт, Монгол орны цөлжилт, газрын доройтлын асуудал, ялангуяа байгаль орчны өөрчлөлт Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөллийн талаар ярилцлаа. Хятад улсын хувьд баруун хойд нутагт цөлжилттэй тэмцэх талаар багагүй туршлагатай. Манай хоёр улс байгаль орчны хувьд адилхан асуудалтай тулгарч буй бөгөөд зарим сайн туршлагыг бие биетэйгээ хуваалцан, эрдэм шинжилгээний туршлага солилцож, судалгааны түвшинг ахиулах боломжтой гэж үзэж байна. Цөлжилтийн тухайд Хятад улс мод, зүлэг тарьж, ургамлыг нөхөн сэргээж байна. Мөн бид цөлжилтийг сааруулахын тулд зарим зохиомол арга ашиглаж буй нь үр дүнтэй туршлага болсоор байна. Манай хоёр улс харилцан туршлага солилцож, бие биенээсээ суралцах боломжтой гэж үзэж байна” гэв.
Сэтгэгдэл үлдээх