Цэс Close

Өвөрхангай аймагт 21 настай 2 эрэгтэй аянгад цохиулж нас баржээ

Өвөрхангай аймагт хоёр хүн аянгад цохиулж нас баржээ. 

Тодруулбал, Баян-Өндөр сумын Бумбат багийн “Хадан хошуу” гэдэг газар өчигдөр /07.04-ний өдрийн/ 17:30 цагийн орчим 7 хүн, 4 мотоциклтой Баян-Өндөр сумаас шатахуун аваад Зүлэгт багийн “Цам” гэдэг газрын чиглэлд гэр рүүгээ буцаж яваад 2 хүн нь аянгад цохиулж нас барсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газар мөн өдрийн 19:11 цагт хүлээн авчээ. 

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 19:17 цагт тухайн газарт очиход тус сумын харьяат малчин 21 настай, эрэгтэй Г болон 21 настай, эрэгтэй Ч нар аянгад цохиулж нас барсан байжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах