"Өвөр Гүнтийн замыг хатуу хучилттай болгох ажлыг өнөөдөр дуусгахаар төлөвлөж байна"
Өвөр Гүнтийн замыг хатуу хучилттай болгож байгаа юм байна.
Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газраас тодруулахад "Гүнтийн давааны замыг 2017 онд барьсан. Эхний ээлжид өвөр Гүнтийн замыг хатуу хучилттай болгож байна. Өнгөрсөн жил өвөр Гүнтийн замын нэг хэсгийг хатуу хучилттай болгосон. Энэ жил үргэлжлүүлээд 500 метр орчим замыг хатуу хучилттай болгож байгаа юм.
Өнгөрсөн жилийнхтэйгээ нийлээд нэг километр орчим замыг хатуу хучилттай болгож байна. Хатуу хучилттай хэсэг нь хоёр урсгалтай, зорчих хэсэг. Замын голоор тусгаарласан цагаан шугам, тэмдэглэгээг хийнэ, хатуу хучилтын зузаан нь 5 см. Гүнтийн замын хөрс нь хатуу, сайн учир суурь дэвсэхгүйгээр асфальт тавьж байна.
Гүнтийн зам дөрвөн урсгалтай өргөн. Үүнээс хоёр урсгалыг нь хатуу хучилттай болгож байгаа юм. Хүйтний улирал, халтиргаатай үед хатуу хучилттай хоёр урсгалын зах хэсгийн шороон замаар явах нь аюулгүй. Тиймээс үлдээсэн.
Замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөртөө дуусгахаар ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Ар Гүнт Сонгинохайрхан, өвөр Гүнт нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг билээ.
Сэтгэгдэл үлдээх