Цэс Close

Өмгөөлөгч Б.Баасанцогттой нэр холбогдсон шүүгчдийг огцруулах шийдвэр гаргажээ

Нэр бүхий гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан билээ.

Улмаар шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хурал өнөөдөр болж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт огцруулах, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт цалинг нь зургаан сарын хугацаанд 30 хувиар торгох сахилгын шийтгэл ногдуулжээ.

Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.16-д шүүгчид албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл ногдуулсан бол Ёс зүйн хороо шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ. Уг шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ хэмээн заасан байдаг. 

Сануулахад,  Өнгөрсөн нэгдүгээр сард өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нар Энконто байрны .... тоотод шөнө дөлөөр уулзаж, архидан согтуурсан бөгөөд улмаар лифтэнд ёсзүй бус авир гаргаж байгаа бичлэг цахим орчинд цацагдаж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах