Цэс Close

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид халдлагад өртсөн иргэдийн амийг аварчээ

Өмнөд Суданд Монгол Улсын цэргийн багаас Зүүн секторын “Бор” сууринд үүрэг гүйцэтгэж буй мотобуудлагын ротын бие бүрэлдэхүүн “Дэлхийн хүнсний хөтөлбөр”-ийн цувааг хамгаалах үүргийг гүйцэтгэж байгаа аж.

Энэ үеэр цуваа халдлагад өртсөнийг энхийг сахиулагчид зогсоосон тухай Ахлах дэслэгч Л.Түмэндэлгэр мэдээллээ.

Түүний мэдээлснээр, энэ сарын 1-6-ны өдрүүдэд “Дэлхийн хүнсний хөтөлбөр”-ийн хангалтын цуваа болох 132 ачааны автомашин Бор-Юүай-Бор суурингийн алслагдсан тосгодод хүмүүнлэгийн тусламжийг хүргэжээ. Уг тусламжийг хүргээд Юүай-Бор суурин руу буцаж явах үед орон нутгийн 20 гаруй зэвсэглэсэн этгээд зам дагуух бутан дундаас буудлага хийсний улмаас ачааны автомашин дээр дайгдаж явсан энгийн гурван иргэнийг шархдуулан улмаар дээрэмдэх ажиллагаа явуулахыг завдсан байна. Цувааг хамгаалж яваа Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын ротын бүрэлдэхүүн яаралтай хариу арга хэмжээ авч халдлагыг зогсоожээ. Түүнчлэн шархадсан иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлж, амь насыг нь аварчээ. Тус улсад хүнсний хомсдол үүсэж энгийн ард иргэдийн амьдрал ядуурал, өлсгөлөнд нэрвэгдэн, гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны Зүүн секторын нутаг дэвсгэрт “Дэлхийн хүнсний хөтөлбөр”-өөс хүмүүнлэгийн ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсээр байгаа юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах