Цэс Close

Өнгөрсөн долоо хоногт Дорнодын Халхголд хамгийн их бороо оржээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн долоо хоногийн /зургаадугаар сарын 5-12-ныг хүртэлх/ цаг агаарын тоймыг танилцууллаа. Энэ сарын 5-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орсон. Харин энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-29.9 мм бороо орсон байна.

Нийт тунадасны нийлбэрээр хамгийн их нь Дорнодын Халхголд орсон бөгөөд 22.9-29.9 мм бороо оржээ. Мөн Архангайн Булганд 22.0 мм, Баянхонгорын Бөмбөгөрт 21.0 мм, Өвөрхангайн Хайрхандулаанд 18.4 мм, Хөв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах