Цэс Close

Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар 0.0-15,2 мм нойтон цас, цас орсон байна

2025 оны 10-р сарын 20-27-ны хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм:

Цасны зузаан:Өнөө өглөөний 08 цагийн станц, харуулын мэдээгээр Хөвсгөлийн ихэнх нутаг, Увсын зүүн, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатар аймгуудын хойд, Баян-өлгий, Төв, Дундговь аймгуудын баруун хэсэг, Архангай, Булганы зарим газраар 1.0-22.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хамгийн их нь Хөвсгөлийн Хатгалд 22.0 см, Цэцэрлэгт 13.0 см, Увсын Цагаанхайрхан, Хяргас, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Ренчинлхүмбэд 8.0-10.0 см, бусад хэсгээр 1.0-6.0 см цасан бүрхүүлтэй байна.

Хур тунадас: 24-нд Сэлэнгийн зарим газар, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр 0.1-1.0мм, 25-нд Булган, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар, Дундговь аймгуудын нутгаар 0.1-1.0мм нойтон цас, цас орсонбайна.

Агаарын хамгийн их температур: : Хугацааны эхээр Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдраг голын хөндийгөөр -8…-13 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +6…+11 градус дулаан, бусад нутгаар -3….+6 градус дулаан, хугацааны сүүлээр нийт нутгаар дулаарч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4…+2 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +9…+15 градус, бусад нутгаар +2….+7 градус дулаан байсан байна.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэн, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эхээр -23…-31 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -17…-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -8...-16 градус хүйтэн, бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Заг-Байдраг голын эхээр -19…-24 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15…-21 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -5...-15 градус хүйтэн хоносон байна.

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 3-8 метр, 24-нд говь, талын нутгаар, 25-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.

 

Улаанбаатар хот орчмоор:

Хур тунадас: 25, 26-нд 0.0 мм ялимгүй цас орсон. Бусад хугацаанд цас ороогүй.

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр байв.

Агаарын температур: Шөнөдөө хугацааны эхээр Яармаг Сонгины орчмоор -21…-24 градус, бусад нутгаар -14…-17 градус, хугацааны сүүлээр Яармаг Сонгины орчмоор -17…-19 градус, бусад нутгаар -9…-13 градус, Өдөртөө ихэнх хугацаанд -1…-3 градус хүйтэн байсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах