Өнөөдрөөс Спутник Ви вакцины хоёрдугаар тунг нас харгалзахгүйгээр хийж эхэллээ
Спутник V вакцины хоёрдугаар тунг өнөөдрөөс нас харгалзахгүйгээр хамруулж эхэлжээ. Тодруулбал, Монгол улс ОХУ-н Спутник Ви вакцины 20 мянган тунг өчигдөр хүлээж авсан. Ингэснээр Спутник Ви вакцины эхний тунгаа авсан иргэд бүрэн тундаа хамрагдах боломжтой болжээ.
Өнөөдөр Улаанбаатар хотод 14 суурин цэгт 20 багийн 141 эмч, ажилчид 3108 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл үлдээх