Өнөөдрөөс өмнөх зохицуулалтаар жолооч замын хөдөлгөөнд оролцож байна
Сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажилтай холбоотойгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сарын 26-нд гаргаж 20 хоногийн туршид хэрэгжүүлсэн билээ.
Тэгвэл энэхүү хязгаарлалтын хэрэгжилт өчигдөр буюу есдүгээр сарын 14-ний өдрийн 20.00 цагаар дуусгавар боллоо. Ингэснээр өнөөдрөөс өмнөх зохицуулалтаар жолооч замын хөдөлгөөнд оролцож байна.
Жолооч таны тээврийн хэрэгслийн улсын дугаар,
- 1 ба 6-аар төгссөн бол ДАВАА
- 2 ба 7-гоор төгссөн бол МЯГМАР
- 3 ба 8-аар төгссөн бол ЛХАГВА
- 4 ба 9-ээр төгссөн бол ПҮРЭВ
- 5 ба 0-ээр төгссөн бол БААСАН гарагт замын хөдөлгөөнд оролцохгүй юм.
Тиймээс өнөөдөр буюу есдүгээр сарын 15-ны өдрийн баасан гарагт 0 болон 5-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй.
Дугаарын хязгаарлалт нь 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд хязгаарлагдсан замаар зорчихгүй юм.
Сэтгэгдэл үлдээх