Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 1-нд бүх нийтийн амралтын өдөр.
Энэ өдөр коронавирусний цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй, тухайн өдөр үзэсгэлэн, худалдаа, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүйг холбогдох албаныхан мэдээлсэн.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд:6 дугаар сарын 1-нд Хүүхдийн баярын өдрөөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг.
Бүх нийтийн амралтын өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ.
Харин маргааш буюу лхагва гарагт хэвийн горимд шилжиж, 3, 8-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй.
Сэтгэгдэл үлдээх