Цэс Close

Өнөөдөр болох үйл явдал

“Блью Скай” зочид буудалд

09:30 цагт Ази, Номхон далайн агаарын бохирдлын эсрэг өндөр дээд хэмжээний уулзалт”-ыг угтан Монголын хүүхэд багачууд агаарын бохирдлын асуудлын тухай чуулган болно.

ЗТХЯ-д

10:30 цагт Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.

ҮСХ-д 

11:00 цагт Монгол Улсын 2023 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлын статистик үзүүлэлтийг танилцуулна.

Бэлх захын хашаанд

11:00 цагт Сүхбаатар дүүргийн 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар авсан хог тээврийн болон зам засварын таван нэр төрлийн 15 ширхэг машиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.

Төрийн ордонд

11:00 цагт XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

11:00 цагт Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж хэвлэлийн хурал зохион байгуулна.

Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагт ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос шинийн нэгний өглөө болох жагсаал цуглааны талаар мэдээлэл өгнө.

12:30 цагт иргэн О.Шинэбаяр хүүхдийн байгууллагуудын эрх мэдэлтнүүд албан тушаалаа ашиглан хүүхдийн эсрэг ноцтой хүчирхийлэл үйлдэж байгаа талаар мэдээлнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах