Өнөөдөр болох үйл явдал
Чингис хааны музейд
09:00 цагт Бизнесийн цахим таатай, нээлттэй орчин бүрдүүлэх “E-Business” платформ нээлтээ хийнэ. Бизнесийн орчин дахь төрийн үйлчилгээг цахимжуулж буй талаар мэдээлнэ.
ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд
09:00 цагт БНСУ-ын Засгийн газрын тусламжаар КОЙКА байгууллагын хэрэгжүүлж буй төслийн нээлт болно.
МҮХАҮТ-нд
09:00 цагт Барилгын материалын үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган-2023” болно.
Ус, цаг, уур орчны шинжилгээний хурлын зааланд
10:00 цагт БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Сүхбаатарын талбайд
11:00 цагт Монголын Боловсролын салбарын багш ажилтнууд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардсан жагсаал болно.
“Корпорэйт Конвеншн” төвд
11:30 цагт “Авто зам-Экспо 2023” авто замын шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн нээгдэнэ.
“Шангри-Ла” зочид буудалд
11.30-13.30 цагт ХААН банк нээлттэй хувьцаат компани болохоор хувьцаагаа олон нийтэд санал болгож эхэлсэнтэй холбогдуулан үнэт цаасаа танилцуулна.
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт
16:00 цагт "Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө” уриан дор тэмдэглэж буй “Дэлхийн эрүүл мэндийн өдөр 2023” арга хэмжээ зохион байгуулагдана.
Сэтгэгдэл үлдээх