Цэс Close

Өнөөдөр болох үйл явдал

СТӨ-д

09:50 цагт “Ардчилсан нам: Монгол Улсад ирж буй сорилт” чуулган зохион байгуулагдана.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Хонх хамтлагийн дуучин С.Цогтсайханы хөшөөнд

10:30 цагт АН үүсгэн байгуулагдсан өдрөөр С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөнө.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг гурван настай охинд буруу эмчилгээ хийснээс болж амиа алдсан талаар охины аав хэвлэлийн хурал зохион байгуулна.

Хангарди ордны 14 давхарт

11:30 цагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах, бусад цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

БШУЯ-д

12:00 цагт Боловсролын зээлийн сангаас олгосон санхүүжилттэй холбоотой шинэ мэдээлэл өгнө.

Үндэсний музейд

14:00 цагт зураач Р.Батцэнгэлийн "Морин хуурын дууль" номын нээлт болно.

С.Зориг агсны хөшөөнд

14:40 цагт АН-ын удирдлага, гишүүдийн төлөөлөл С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж мэдэгдэл хийнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах