Цэс Close

Өнөөдөр болох үйл явдал

Нийслэлийн иргэний танхимд

09:00-14:00 цагт Экологийн цагдаагийн албанаас "Хүн бүр байгаль хамгаалагч" зөвлөгөөн зохион байгуулж байна.

Монголбанкны байранд 

09:00 цагт "Эдийн засгийн гадаад, дотоод орчин" сэдвийн хүрээнд Монголбанкнаас сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулж байна.

Төрийн ордонд 

09:00 цагт Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

11:00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

14:00 цагт Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсоно.

12:00 цагт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүдийн хамтаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Зам тээврийн хөгжлийн төвд

10:00 цагт ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллана.

Нийслэлийн “Хангарди” ордонд

12:00 цагт Нийслэлд байгаа 1,300 орчим СӨХ-г зохион байгуулалтад оруулж, илүү хариуцлагатай болгох хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн талаар мөн худалдан авах ажиллагааны хүрээнд хог цэвэрлэгээний 28 машин нийлүүлсэн "Батсээр" ХХК-ийг хуулийн байгууллагаар шалгуулах талаар мэдээлнэ.

Удирдлагын академид

14:00 цагт "Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт" үндэсний форум болно.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд

Иргэд, олон нийттэй харилцах "11-11" төвд ажиллаж, иргэдээс авлигын эсрэг мэдээлэл хүлээн авч байгаа. Иргэдээс ирүүлсэн санал, гомдлын 15-20 хувийг газрын маргаантай холбоотой асуудал эзэлжээ. Үүнтэй холбоотойгоор Шүгэл ажиллагааны ажлын хэсгийнхэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхантай уулзаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах