Цэс Close

Үйл явдал: Прокурорын байгууллагаас мэдээлэл хийнэ

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Улаанбаатар чуулгын байранд

09:00 цагт Хөгжлийн Банкны шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна.

"Чингис хаан”-ы музейд

09:00 цагт “Монголчуудын өв соёл: Гар бичмэл ба архивын цуглуулга” сэдэвт зургаа дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

АТГ-т

10:00 цагт Түлэнхийн эмнэлгийн С блокийн газарт хууль бусаар барьсан 12 давхар орон сууцыг битүүмжилж, борлуулалтыг зогсоох, Геронтологийн төв эмнэлгийн барилгыг царцаасан "Арево энтернэйшнил"-ийн 21.5 тэрбум төгрөгийн санхүүжилт, гүйцэтгэлийг шалгуулахаар гомдол гарган хандана.

“MCS Plaza” төвд

10:30 цагт Дэлхийн банкнаас жил бүр шинэчлэн гаргадаг “Монгол Улсын эдийн засгийн тойм” тайланг танилцуулах хэвлэлийн хурал болно

УЕПГ-ын дэргэдэх Сургалт-судалгааны хүрээлэнд

11:00 цагт Прокурорын байгууллагаас мэдээлэл хийнэ.

ШУА-д

11:00 цагт Эрдэмтдийн үг цуврал лекцээр “Шинэ эдийн засаг” сэдвээр доктор, академич Б.Батхишиг илтгэл тавина.

Захиргааны хэргийн шүүхэд

12:00 цагт Хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээгүйжүүлэлтийн эмч О.Энхмаа нь хууль зөрчиж барьсан 16 давхар орон сууцыг зогсоож, улсын комиссыг түдгэлзүүлсэн талаар мэдээлнэ.

Боловсрол ТВ

13:00 цагт НӨАТ-ын сугалааны тохирол зохион байгуулагдана.

Төрийн ордонд

13:30 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэнэ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд

16:00 цагт Япон сан болон Японы ЭСЯ-аас зохион байгуулж буй "Япон Хүүхэлдэйн үзэсгэлэн”-гийн нээлт болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах