Өнөөдөр болох үйл явдал

Нээлттэй нийгэм форумын байранд
09:00-12:00 цагт "Нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийг ашиглах нь" иргэний нийгмийн байгууллагууд оролцсон хэлэлцүүлэг болно.
Улсын Дээд Шүүхэд
12:00 цагт Ардчилсан Намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбатыг бүртгүүлэх материалыг хүргүүлнэ.
Үндэсний мэдээллийн төвд
12:00 цагт Эрчим хүчний салбарын ажилтнуудад тулгамдаж буй асуудал, Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны удирдлагуудын хариуцлагагүй үйлдлүүдийн талаар Дулаан цахилгаан үйлдвэрлэгч түгээгчдийн ҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийнэ.
Удирдлагын академийн Б байрны хурлын танхимд
12:40 цагт Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллагаас "Авлигын төсөөллийн индекс 2022" сэдвээр хэвлэлийн хурал зохион байгуулна.
МҮХАҮТ-д
14:00 цагт "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтын ярилцлагын үе шат үргэлжилж байгаа бөгөөд энэ талаар мэдээлэл өгнө.
“Шангри-Ла” зочид буудалд
15:00 цагт Монголын Бизнесийн зөвлөлөөс “Илүүдэл нүүрс хүчил ялгаруулахгүй байх ирэх цагийн шаардлагад бизнесээ бэлдэх нь” сэдвээр уулзалт зохион байгуулна.
Сэтгэгдэл үлдээх