Цэс Close

Өнөөдөр иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулдаг.

Энэ удаагийн өдөрлөгийг өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна. Иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, мөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвүүдээс

  • Иргэний эрх зүй,
  • Захиргааны эрх зүй,
  • Эрүүгийн эрх зүй болон гэр бүл,
  • Гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Тус өдөрлөгийг зургаа дахь жилдээ сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт тогтмол зохион байгуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах