Цэс Close

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна

Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +15...+20 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-11 градус, бусад хэсгээр -3...-5 градус хүйтэн, өдөртөө +11...+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +10...+12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -7...-9 градус хүйтэн, өдөртөө +10...+12 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах