Цэс Close

Өнөөдөр "Эх хэлний өдөр" тохиож байна

Өнөөдөр "Эх хэлний өдөр" тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд зарлиг буулгаж жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон.

Нийт ард иргэд, айл өрх, төрийн болон ТББ, ААН, бүх шатны сургалтын байгууллага “Эх хэлний өдрийн жил бүрийн энэ өдөр уламжлал болгон тэмдэглэхдээ бүх нийтээр монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх, төрийн болон захиргааны албан хэрэг бичиг хөтлөлтийг Монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээнд нийцүүлэх, монгол хэл бичиг, кирилл үсгийн дүрмээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гарган ажиллах талаар зарлигт заасан байдаг.

“Эх хэлний өдөр”-ийг угтаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд эх хэлээ сурталчлах, түүгээр бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлэхийг хэвшүүлж ажиллахыг Ерөнхийлөгч уриалсан юм.

Зарлигт Монгол Улсын их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ЕБС болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд жил бүр “Эх хэлний өдөр”-ийн хичээлийн нэгдүгээр цагийг монгол хэл, монгол уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдэв агуулгад багтаан явуулахыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад даалгасан байдаг. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах