Цэс Close

“102” аппликейшнаар зөрчил мэдээлсэн иргэний урамшууллыг 20-ны дотор олгоно

Замын хөдөлгөөний удирдлагын төв нь хяналтын камер болон зурган мэдээлэлд тулгуурлан иргэдийн “102 Police” аппликейшнээр илгээсэн замын хөдөлгөөний зөрчилд торгууль ноогдуулан ажиллаж байна.

Тодруулбал, 2025 оны арваннэгдүгээр сарын 9-ний байдлаар уг аппликейшнийг 156 мянган иргэн татан авч, замын хөдөлгөөний зөрчлийн талаарх мэдээллийг тогтмол илгээж байгаа аж. Харин урамшууллын журам хэрэгжиж эхэлсэн 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хойш нийт 53 мянган зөрчил иргэдийн илгээсэн мэдээллээр бүртгэгджээ. Одоогоор иргэд өдөрт дунджаар 6000–7000 зөрчлийг “102 Police” аппликейшнээр дамжуулан мэдээлж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулах боломжтой гэж заасан байдаг. Үүний дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дүгээр тогтоолоор зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгох журам батлагдаж, 2025 оны арвваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд урамшууллыг энэ сарын 20-ны өдөрт багтаан олгох аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах