Монголын 7-р сарын 1 шиг үймээн АНУ-д өчигдөр боллоо
Өчигдөр буюу Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлахаар Конгрессын доод, дээд танхимын цуглараад байсан. Сонгуулийн ялалтыг нь баталгаажуулсны дараа Жо Байден нэгдүгээр сарын 20-ны өдөр ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох ёстой. Энэ үеэр Конгрессын байр руу н АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид нэвтрэн оржээ. Цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, галт зэвсэг, нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Товчхондоо 2008 оны 7-р сарын 1-нд Монголд яг ийм буюу УИХ-ын сонгуулийн санал хураалтыг эсэргүүцсэн томоохон үймэн болж байсан бөгөөд АНУ-д болсон энэхүү үймээн нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой билээ.
Сэтгэгдэл үлдээх