Цэс Close

УИХ-ын гишүүд: Эв нэгдлийг хангах үүргээ умартсан Ерөнхийлөгчийн "огцруулах" асуудлыг хөндөх ёстой

 У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтэй илэрхийлэх үеэрээ 2020 оны 1-р сарын 20-ны өдөр төв талбайд болсон ард түмний тайван жагсаалыг Ерөнхийлөгч Х.Баттулга улс төржүүлсэн хөрөнгө санхүүжилт хийсэн хэмээн хэлсэн билээ. 

У.Хүрэлсүх чуулганы хуралдааны үеэр "Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл. Ард түмний аюулгүй байдлыг хангаж хамгаалж байх үүрэгтэй, Үндсэн хуулийн үүрэгтэй хүн. Харамсалтай нь энэ ажлуудыг хийж чадахгүй сонгуулийн ажлыг удаа дараа хийж, улс төрийн оноо авах гэсэн, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ цацаж байгааг хэвлэлийнхэн та бүгд мэднэ. Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье. ҮАБЗөвлөл хэзээ ч хууль зөрчиж болохгүй Ерөнхийлөгч өө. Хэрвээ та, бид хууль зөрчвөл Монголын төрд хууль биелүүлдэг газар үгүй болно гэдгийг би удаа дараа сануулж байсан. Монголын төр хууль хэрэгжүүлдэг байх ёстой" хэмээн Ерөнхийлөгчид хандаж хэлсэн юм.

Улмаар Ерөнхий сайдын мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулгын талаар үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд нэр бүхий гишүүд Ерөнхийлөгчийг шалгуулах хүсэлтэй байгаагаа ч илэрхийллээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах