Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав

Тус хэлэлцүүлгийн зорилго нь Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн ХНҮ-ний тайлангийн төслийн талаарх холбогдох талуудад мэдээлэл өгөх, тэдгээрийн дунд хэлэлцүүлэн, санал зөвлөмж авах, боломжит саналуудыг тайлангийн төсөлд тусган, сайжруулж, эцэслэн боловсруулах зорилготой.

Энэ удаагийн хэлэлцүүлэг нь 2019 оны 06-р сарын 25 болон 26-ны өдрүүдэд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, яамд, ААН, мэргэжлийн судалгаа шинжилгээний байгууллагууд болон орон нутгийн иргэд, малчдын дунд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт тухайн бүс нутагт хамрагдах сум, дүүргүүдийн ЗДТГ, ИТХ, ЗДТГ-ийн Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн газар зохион байгуулалт, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар, байгаль хамгаалагчид, Хэрлэн голын сав газрын захиргаа, Дулааны цахилгаан станцууд, ШУ-ны хүрээлэнгүүд, Их сургуулиуд, ТББ-ууд, иргэний нийгмийн байгууллагууд болон орон нутгийн иргэд, малчид зэрэг оролцогч талуудыг хамруулан, тэдгээрийн санал бодлыг сонсох нь зайлшгүй бөгөөд энэ нөхцөлийг хангаж ажилласан.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.