Коронавирусийн сэжигтэй тохиолдол, халдвар авсан байж болзошгүй эрсдэлтэй хүмүүс ихсэж байна

Коронавирусийн сэжигтэй тохиолдол, халдвар авсан байж болзошгүй эрсдэлтэй хүмүүс ихсэж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Гашуун сухайттай хиллэдэг Халиут гэдэг газар шинэ коронавирусийн хоёр сэжигтэй тохиолдол оношлогдож, тус газарт эмнэлгийн бэлэн байдал ханган бид амралтын өдрүүдээр ажиллалаа. Халиут нь манай улсаас 120 км газрын зайтай газар. Манай улсын нутаг дэвсгэр биш. Гэхдээ бид бүхэн аль аль талдаа өндөр хамгаалалтад байх шаардлагатай. Мөн Эрээн хот бас онц байдалд шилжин ажиллаж байгаа энэ үед биднээс ч гэсэн бэлэн байдалд ажиллахыг илүү шаардаж байна” гэв.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Хоёрдугаар сарын 10-ны 08:00 цагийн байдлаар дэлхийн 25 улсад шинэ коронавирусийн 4,550 тохиодол бүртгэгдсэн. Халдвар шинээр гарсан улс орон байхгүй. Сэжигтэй тохиолдол болон халдвар авсан байж болзошгүй эрсдэлтэй хүмүүс ихсэж байна. Харамсалтай нэг зүйл нь нас баралтын тоо буурахгүй байгаа ба одоогийн байдлаар нийт 910 нас баралт бүртгэгдээд байна. БНХАУ-д гэхэд 6,492 хүнд өвчтөн байна гэсэн мэдээлэл ирсэн” гэв.

МХЕГ: Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ коронавирусийн халдварын болзошгүй аюулаас сэрэмжлэхийн тулд албан даалгаврыг хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

Тухайлбал, нийтийн тээврийн хэрэгсэл, сүм хийд, үйлчилгээний байгууллагуудын ариун цэврийг сайжруулахад тогтмол анхаарч ажиллаж байгаа. 1,566 аж ахуйн нэгж байгууллага болон зорчигч тээврийн нэгтгэлүүдийн 80 гаруй байгууллагад зөвлөмж, мэдээлэл хүргэсэн.

Дулааны улирал эхэлмэгц хөрсний бохирдлын асуудал хөндөгддөг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хөрснөөс дээж авч шинжилдэг. Нийт сорьцын 50 гаруй хувь нь нянгийн бохирдлоос их болон дунд ангилалд ордог. Тиймээс хөрсний бохирдол үүсгэдэг ариун цэврийн байгууламж, бохирын цооноггүй байх зэрэг юм.

Тандалт судалгаанд хамрагдсан өрхүүдийн 85 хувь нь стандартын шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламжтай байна.

[/cm


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.