Шенгений визийн журамд оруулсан өөрчлөлт мөрдөгдөж эхэллээ

Шенгений визийн журамд оруулсан өөрчлөлт мөрдөгдөж эхэллээ

Шенгений визийн журамд оруулсан нэмэлт өөрчлөлт 2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам төлөөлөн олгодог Шенгений оронд Монгол Улсын иргэд албан болон хувийн ажлаар /Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани/90-ээс доош хоног зорчих визийн мэдүүлгийг Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 10/5, Улаанбаатар 14210 хаягт байрлах DHL-ийн байр буюу VFS Global Mongolia компанийн виз мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авна.

Харин Монгол Улсын төр, засгийн өндөр, дээд албан тушаалтнууд /яамны Төрийн нарийн бичгийн даргаас дээш албан тушаалтнууд/ албан ажлаар дээрх орнуудад зорчих, Герман Улсад 90-ээс дээш хоног зорчих, сурах, хөдөлмөр эрхлэх, оршин суух тохиолдолд ХБНГУ-ын Элчин сайдын яаманд урьдчилан хүсэлт илгээн виз мэдүүлэх цаг авах боломжтой ажээ.

Түүнчлэн визийн зарим хураамж нэмэгдсэн байна.

Визийн хураамж:

Өмнө нь 2020-02-02-ноос
Визийн хураамж /12-оос дээш насны иргэд/ 60 евро 80 евро
Визийн хураамж /6- 12 насны иргэд/ 35 евро 40 евро
Визийн хураамж /0- 6 насны иргэд/ хураамжгүй хураамжгүй
Виз мэдүүлгийн төвийн үйлчилгээний хураамж 19.6 евро 19.6 евро

 

 

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.