Ядаргаагаа хурдан тайлах аргууд

Хамгийн сайн амралт бол хийж буй ажлаа өөрчлөн өөр зүйл хийгээд үзэх гэсэн үг байдаг. Гэвч бид үүнийг мөрдөж бараг чаддаггүй гэхэд болно. Эсвэл компьютерийн ард олон цаг сууж, эсвэл ядартлаа биеийн хүчний ажил хийдэг нь бидний гэм биш зан.

Ачаалалтай ажлын өдрийн дараа ядаргаагаа хэрхэн амархан тайлах вэ. Үүнийг хэрхэн шийдэх талаарх зөвлөгөөтай танилц.

Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ядаргаагаа хэрхэн тайлах талаар

Шилэн аяганы хагас хэмжээтэй халуун ус уу. Бие организм өдөрт 2 литр орчим шингэн зүйлийн хэрэгцээтэй байдаг. Таны биед цай, шүүс, шар айраг ч юм уу өөр ямар нэгэн шингэн зүйл биш ус л шаардлагатай гэдгийг бүү март. Шингэнээ алдсанаар хүн ядарч эхэлдэг байна. Халуун ус бие организмд сайнаар нөлөөлж ядаргааг арилгадаг.

Алгаа завь хэлбэртэй болгон бөмбийлгөөд биеийн дээд хэсгээ хөнгөн алгад. Ийнхүү массаж маягаар хөнгөн цохиж өгөх нь мэдрэлд сайнаар нөлөөлдөг.

Хөлөө дээш нь өргөж буулга. Үүнийг 30 удаа хийх хэрэгтэй.

Гарын алгаараа биеийнхээ хүрч болох бүхий л хэсгийг шүршүүрт орохдоо биеэ угааж байгаа мэт зөөлөн ил, энэ үедээ биед шингэсэн бүхий л муу энергийг арилгаж байна хэмээн төсөөл.

Нүдээ хүйтэн усаар угаа.

Энэ бүхний эцэст дахин хагас аяга халуун ус уу.

Биеийн хүчний ажил эрхлэгсэд ядаргаагаа тайлах талаар

Нэг аяга халуун ус уу.

Суугаа эсвэл хэвтээ байдлаас хөлөө толгойноос дээш гартал өргө.

Нүдээ аниад гүнзгий удаан амьсгал. Энэ үедээ цэлмэг тэнгэр, түүнд дүүлэн нисэх цагаан шувуу жигүүрээ удаан дэлгэсээр холдон одлоо гэж төсөөлөөрэй. Шувууны нислэгийг сэтгэлдээ төсөөлөнгөө амрах хэрэгтэй. Ийнхүү биеэ суллан тайвшрах хугацаагаа өөрөө мэдэн тодорхойлоорой. Үүний дараа та амарч, эрч хүч авах болно.

 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.