Багануурын уурхай өнгөрсөн 40 жилд 116 сая тонн нүүрс олборложээ

Багануурын уурхай өнгөрсөн 40 жилд 116 сая тонн нүүрс олборложээ

“Багануурын уурхай 1978 онд байгуулагдсан, 1121 ажилтантай. Төвийн бүсийн эрчим хүчний 70 хувийг нүүрсээр хангадаг. Сүүлийн 3 жил ашигтай ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн 57 хувь нь ашиглах хугацаа хэтэрсэн. Нийт олборлолтынхоо 85 хувийг цахилгаан станцуудад нийлүүлдэг. Газраа буюу ордынхоо лицензийг алдсан асуудлаар шүүхэд хандаж, төр ордоо эргүүлж авсан. Одоо лицензээ “Багануур” ХК-ийнхаа нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна” гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнгөрсөн намар айлчлах үед мэдэгдэж байсан.

Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Багануурын уурхай бол улсын гал голомт болсон газар. Өвлийн бэлтгэлээ энэ сараас хангаж ажиллах ёстой. Лицензийн асуудлыг хэрхэхийг салбарын сайд шийдэж өгөөрэй” хэмээж байсан юм. Мөн санхүүгийн сахилга бат дээр анхаарч ажиллах ёстойг анхааруулж байв.

Хуурамч бичиг баримт бүрдүүлж, хууль бусаар ажилд орсон асуудал яригдаж байна. Сахилга бат, дэг журам тогтоож, үрэлгэн зардлаа танаж, ашигт ажиллагаагаа дээшлүүлэхийг үүрэг болгож байсан юм.

Багануурын уурхай өнгөрсөн 40 жилд 116 сая тонн нүүрс олборложээ. Энэ онд 4,1 сая тонн нүүрс олборлож борлуулах төлөвлөгөөтэй. 2018 онд улсад татвараар 24 тэрбум төгрөг төвлөрүүлжээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.