“Багануур”, “Махимпекс”-ийн ханш өндөр өсөлттэй байв

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 6-нд I, II, III ангиллын 24 ХК-ийн 256.190.749.66 төгрөгийн үнийн дүн бүхий 209.372 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Энэ өдөр “Багануур” (BAN-5.44%) болон “Махимпекс” ХК (MMX+5.26%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дархан Нэхий” (NEH-14.82%) болон “Адуунчулуун” ХК (ADL-4.23%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.17 хувиар буурч 18851.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.736.405.669.500.59 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.