ЭНЭТХЭГ ТУРМЕРИКИЙН ХVНИЙ БИЕД VЗVVЛДЭГ 10 АЧ ТУС

АМЕРИКИЙН VНДЭСНИЙ БИОТЕХНОЛОГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВӨӨС ГАРГАСАН СУДАЛГААГААР БАТЛАГДСАН ЭНЭТХЭГ ТУРМЕРИКИЙН ХVНИЙ БИЕД VЗVVЛДЭГ 10 АЧ ТУС

Энэтхэг турмерик нь одоогийн байдлаар шинжлэх ухаанаар батлагдсан хамгийн үр дүнтэй хүнсний бүтээгдэхүүн болж байна . Маш олон өндөр түвшний судалгааны үр дүнд энэтхэг турмерик хүний бие болон тархины үйл ажиллагаанд олон төрлийн сайн нөлөөтэйг баталжээ.

✅Доорхи жагсаалтанд судалгаагаар батлагдсан энэтхэг турмерикний гол 10 эрүүл мэндийн ач тустай үйлчилгээг бичлээ.

✅1. Энэтхэг турмерик дотроо их хэмжээний эмчилгээний чадвартай Био-Идэвхитэй бодисыг агуулдаг байна. Турмерик нь Энэтхэгийн үндэсний хоол болох каррины болон олон амтлагч оролцсон карри амтлагчийн гол өнгө болон амт орүүлагч халуун ногоо юм.
☘️Энэтхэгийн уламжлалт анагаах ухаанд хэдэн зууны туршид Турмерикийг хэрэглэж ирсэн. Харин орчин үеийн шинжлэх ухаан дөнгөж саяхнаас эхэлж энэ ургамал руу анхаарлаа хандуулж эхлээд байгаа юм. Олон тооны судалгаа шинжилгээний үр дүнд, уламжлалт анагаах ухаанд дурьдсан Энэтхэгийн турмерикний анагаах увидасууд ор үндэстэй байсныг тогтоож эхэлжээ

https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3633300/

Эдгээр био-идэвхитэй бодисуудыг нийтэд нь куркуминойд гэж нэрлэдэг бөгөөд эдгээр бодисуудаас хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг нь күркүмин юм. Энэ бодис нь маш хүчтэй антиоксидант бөгөөд үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Харамсалтай нь Күркүмин судсан дахь цусанд шингэхдээ уддаг бөгөөд ихэнхи куркумин шингэлгүйгээр биеээс гадагшладаг. Харин хар перцтэй хослуулан хэрэглэсэнээр 2000 дахин хурдацтай цусанд шингэдэг

https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/9619120

Учир нь хар перцэнд агуулагддаг пиперин хэмээх бодис нь энэтхэг турмерикийн цусанд шингэх шингэлтийг түргэсгэдэг. Хэрвээ та хоол хүнсэндээ энэтхэг турмерик ашиглаж байгаа бол нунтагласан хар перцтэй хослуулж хэрэглэхийг зөвлөж байна.

2.Турмерикт агуулагддаг күркүмин нь байгалийн гаралтай үрэвслийн эсрэг бодис юм.
Өнөө үед архагжсан үрэвслийн улмаас эрүүл мэндэд тулгардаг асуудлууд олны санааг зовоосон асуудал болоод байгаа. Үрэвсэл удаан хугацаагаар үргэлжилж улмаар архагжсан хэлбэрт шилжиж биеийн хэсгүүдээр тархаж эхэлдэг. Орчин үеийн барууны шинжлэх ухаан тоолохын аргагүй олон төрлийн өвчин, архаг үрэвслээс үүдэлтэй гэдгийг тогтоожээ. Эдгээр өвчин дотор бодисын солилцооны хам шинж, олон төрлийн зүрхний өвчнүүд, альцхаймерийн өвчин, хавдар болон олон төрлийн доройтлын шинж чанартай өвчинүүд багтдаг

Эх сурвалжууд: https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/12490960
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/12490959
http://www.jci.org/articles/view/571325http://www.jci.org/articles/view/57132

Тиймээс архагжсан үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх чадвартай бүтээгдэхүүн нь үрэвслээс үүдэлтэй өвчнүүдээс урьдчилан сэргийлэх бололцоотой болгоно.
Энэтхэг турмерикийн дотор агуулагддаг күркүмин нь хүчтэй үрэвслийн эсрэг үйлчилгээтэй
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/19594223.

Күркүмин нь архаг үрэвсэлрүү молекулийн түшинд довтолж эсийн бөөмд орж генетикийн хэмжээнд өөрчилдөг NF-kB хэмээх молекулийг замд нь хаадаг. NK-fB хэмээх энэ молекүл нь маш олон төрлийн архаг өвчинийг үүсгэдэг.
Эх сурвалжууд: http://www.jbc.org/content/270/42/24995.full
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/17885582
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/12676044
http://www.sciencedirect.com/science/article/pii/S0304383501006553
http://www.sciencedirect.com/science/article/pii/S1357272508002550

Хэд хэдэн судалгааны үр дүнд энэ ургамалын дотор агуулагддаг бодис нь олон терлийн үрэвслийн эсрэг vйлчилгээтэй гэдгийг тогтоожээ. Энэтхэг турмерикийн гол давуу тал бол ямар ч сөрөг нөлөөгүй юм
Эх сурвалжууд : https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/10404539
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/15489888

3.Энэтхэг турмерик биеийн антиоксидант ялгаруулах чадварыг эрс ихэсгэдэг.

Эрдэмтэд оксидентээс үүдэлтэй гэмтлээс болж хөгшрөлт болон өөр бусад олон төрлийн өвчнүүд бий болдог гэдэгт итгэдэг. Эдгээр эрүүл мэндийн асуудлууд чөлөөт радикалуудаас үүдэлтэй. Чөлөөт радикалууд нь хүний бие доторхи өөхний хүчил, уураг эсвэл ДНХ-тай урвалд орж хүний биед хохирол учруулдаг. Харин антиоксидантууд хүний биеийг чөлөөт радикалуудаас хамгаалдаг
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/17569207
http://pubs.acs.org/doi/pdf/10.1021/ol000173t.
Күркүмин нь хүчтэй антиоксидантын шинж чанартайг эрдэмтэд тогтоогоод байгаа. Үүнээс гадна хамгийн гол нь Күркүмин биеийн антиоксидант энзимүүдийг идэвхижүүлдэг .

Эх сурвалжууд: http://onlinelibrary.wiley.com/doi/10.1002/jat.1517/abstract
http://www.tandfonline.com/doi/abs/10.1080/02772248.2013.829061#.UyAZAfl_t8E
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/156503.

Күркүмин чөлөөт радикалуудын урсгалыг хаагаад зогсохгүй биеийн антиоксидант энзимүүдийг идэвхжүүлж оксидацжилтаас сэргийлэх чадварыг сайжруулдаг.

4. Күркүмин тархины мэдрэлийн эсийн ургалтыг дэмжиж тархины үйл ажилгааг сайжруулснаар тархины өвчинөөс сэргийлдэг.

Саяханыг хүртэл эрдэмтэд тархины мэдрэлийн эс үрждэггүй гэж боддог байсан. Харин эрдэмтдийн дунд тархсан энэ түгээмэл бодол өөрчлөөгдөөд байгаа билээ. Тархиний мэдрэлийн эс болон холбоосууд хоорондоо шинэ холбоос үүсгэж үрждэг. Энэ үржлийг бий болгодог гол хүчин зүйлсүүдийн нэг BDNF хэмээх тархины эсийн өсөлтийн гормон юм .
Эх сурвалж: https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC2504526/

⛑Маш олон түгээмэл тархины өвчнүүд энэ BDNF гормоны хомсдолтой шууд холбоотой. Эдгээр өвчнүүдийн дунд альцхаймерийн өвчин болон архаг сэтгэл гутрал багтдаг.
Эх сурвалжууд http://www.sciencedirect.com/science/article/pii/S0006322303001811

http://www.sciencedirect.com/science/article/pii/0896627391902733 .

Харин куркумин BDNF гормоны хэмжээг ихэсгэж үйл ажилгааг нь дэмждэг.
Эх сурвалж: http://www.sciencedirect.com/science/article/pii/S0006899306027144
http://www.sciencedirect.com/science/article/pii/S0166432812006997

⚕️Күркүминий тусламжтайгаар хөгшрөлтөөс үүдэлтэй тархины үйл ажилгааны доройтлоос сэргийлэх боломжтойгоос гадна эдгээр өвчинүүдийн шинж тэмдгүүдийг намдаах магадлалтай.
http://journals.plos.org/plosone/article?id=10.1371/journal.pone.0031211 .

Үүнээс гадна ой санамжийг сайжруулж сэтгэн бодох чадварийг дэмждэг .
https://link.springer.com/article/10.1007%2Fs10522-013-9422-y

✅5. Күркүмин хэрэглэсэнээр зүрхний өвчлөлтөөс сэргийлэх боломжтой.

Зүрхний өвчин орчин үед хүн төрөлхтөнд тулгараад байгаа ноцтой эрүүл мэндийн асуудал юм.

Эх сурвалж:http://www.who.int/mediacentre/factsheets/fs310/en/
Олон жилийн турш тоолохын аргагүй олон судалгаа хийсний үр дүнд зүрхний өвчлөлт үүсгэдэг маш олон ярвигтай шалтгаануудыг тодорхойлоод байгаа. Күркүминий хэрэглээ нь зүрхний өвчлөлтөөс сэргийлж, өвчний шинж тэмдгүүдийг багасгах чадвартай гэдгийг тогтоожээ. (27)

Эх сурвалж: https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/19233493

Магадгүй зүрхний өвчлөлтийн хувьд күркүминий хамгийн гол үзүүлдэг нөлөө нь эндотэлиумийн үйл ажилгааг сайжруулдаг. Эндотэлиум нь цусны судасны дотор ханан дотор байдаг давхрага юм. Эндотэлиумын үйл ажилгааны алдагдал нь олон зүрхний өвчиний үүсгэвэр болдог. Учир нь эндотэлиум цусны даралтыг зохицуулж цус бүлэгнэлтээс сэргийлдэг .
Эх сурвалж: https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/10543305
Хэд хэдэн судалгааны үр дүнд энэтхэг турмерик эндотэлиум үйл ажиллагааг дэмждэг гэдгийг тогтоожээ. Турмерикний хэрэглээ нь Аторвастатин хэмээх эмтэй адилхан үйлчилгээтэй гэдгийг тогтоожээ.

https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/23146777
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/18588355
Мөн өмнөх хэсгүүдэд дурьдсанаар, күркүмин зүрхний өвчлөлтийг үүсгэдэг архаг үрэвсэл болон оксидацын эсрэг үйлчилгээтэй. Эмнэлэгт хийсэн судалгаагаар энэтхэг турмерикийг хэрэглэснээр зүрхний шигдээс болох магадлалыг 65% аар багасгадаг гэжээ.
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/22481014

✅6.Турмерик хавдраас сэргийлдэг (анагаах увидастай )

Хавдар бол зогсолттүй үргэлжлэх эсийн өсөлтөөс бий болдог өвчин юм. Хэдийгээр олон төрлийн хавдар байдаг ч бүгд эсийн өсөлтөөс болдог адил талтай. Харин күркүмин хавдрын эсийн эсрэг тэмцдэг болох нь тогтоогдсон.
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/12680238 ;

Күркүмин хавдрын эсийн өсөлтийг зогсоож мокекулын түвшинд хавдартай тэмцэтархалтыг нь удаашруулдаг.  https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/18462866
Судалгааны үр дүнд күркүмин хэрэглэснээр angiogenesis буюу хавдар тархсан хэсэгт шинэ судас үүсэх явдлыг багасгахын хажуугаар metastasis буюу хавдрын тархалтыг удаашруулдаг.
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC2758121/
http://cancerres.aacrjournals.org/content/59/3/597.short
http://www.eurekaselect.com/70722/article

Күркүминий жинхэнэ чадвар нь хавдраар өвчлөхөөс сэргийлэх чадвартай гэж эрдэмтэд үзэж байгаа. Ходоодны хавдар, үрэвслээр байн байн өвчилдөг 44 хүнд 30н өдрийн турш, өдөр болгон 4гр цэвэр күркүмин өгөхөд хавдрын өсөлт 40% аас буурчээ.  http://cancerpreventionresearch.aacrjournals.org/content/4/3/354.long

✅7.Альцаймерийн өвчинөөс сэргийлэх бас эмчлэх чадвартай.

Альцаймерийн өвчин нь насжилтаас үүдэлтэй сэтгэн бодох чадвар болон тархины үйл ажилгааны доройтлоос бий болдог хамгийн түгээмэл өвчин юм. Харамсалтай нь энэ өвчнийг дорвитой эмчлэх арга байхгүй байна. Тиймээс эмчилнэ гэхээс илүү сэргийлэх нь чухал. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC2781139/
Үрэвсэл болон оксидац альцаймерийн өвчнөөр өвчлөхөд томоохон хувь нэмэр оруулдаг. Харин куркумин үүний эсрэг үйлчилгээтэйг өмнө нь дурьдсан.
http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1755-5949.2010.00147.x/full
Альцаймерийн өвчиний бас нэг үүсгэгч нь тархины судсанд бөөгнөрч бөглөрдөг амилойд уурагны хэлхээнүүд юм.
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/16988474

✅8.Күркүмин архаг артритийг анагаах үйлчилгээтэй.

Ихэнхи барууны улсад артрит түгээмэл өвчлөл юм. Хэд хэдэн төрлийн артрит байдаг ч ихэнхи нь үе мөчний үрэвслээс болдог. Күркүмин үрэвслийн эсрэг үйлчилгээтэй болохоор үе мөчний үрэвслээс үүдэлтэй артритыг анагаах чадвартай. Ревматиод атртитаар өвчилсөн өвчтөнүүдийн дунд хийсэн судалгааны үр дүнд, күркүмин хэрэглэх нь ҮРЭВСЛИЙН ЭСРЭГ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ЭМНҮҮДЭЭС ИЛҮҮ үр дүнтэй байжээ.
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/22407780
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/20657536
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/7390600

✅9.Сэтгэл гутралын эсрэг гайхалтай үйлчилгээтэй.

60 өвчтөнийг хамруулсан судалгаагаар турмерикийн дотор агуулагдах күркүминий сэтгэл гутралд нөлөөлөх байдлыг судалжээ. Өвчтөнүүдийг гурван бүлэгт хувааж эхний бүлэгт процак, 2 дахь бүлэгт 1 гр күркүмин харин сүүлийн бүлэгт прозак болон күркүмин өгч үр дүнг нь судалжээ.
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/23832433

6 долоо хоногийн дараа үр дүнг харахад күркүмин хэрэглэсэн хүмүүс прозацтай адилхан үр дүнтэй байжээ. Харин күркүмин болон прозак хоёрыг хослуулан хэрэглэсэн нь хамаагүй үр дүнтэй байжээ.

✅Сэтгэл гутрал бий болоход тархины ой санамжтай холбоотой хэсэг болох Hippocampus жижгэрэхтэй шууд хамааралтай. Күркүмин хэрэглэхэд тархины BNDF-ийн үйл ажиллагаа сайжирдаг .
https://link.springer.com/article/10.1007/s00213-008-1300-y
Мөн күркүмин тархины сэратонин болон допамин ялгаруулах чадварыг сайжруулдаг.
http://www.sciencedirect.com/science/article/pii/S0014299905006230
https://www.hindawi.com/journals/tswj/2009/624894/abs/
https://www.ncbi.nlm.nih.gov/
ОРЧУУЛСАН Т.БАТТVШИГ

 

Click here to change this text


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.