Нүүрээ цайруулах энгийн аргууд

 

Бүсгүйчүүдийг жавхаалаг харагдуулдаг зүйлийн нэг нь өнгөлөг сайхан арьс байдаг. Хавар ирмэгц нарны нөлөөгөөр хүний царай өөрийн эрхгүй борлодог. Ийм асуудал танд ч гэсэн тулгараад байвал гарын доорх материалыг ашиглан нүүрээ яаж хурдан цайруулж болох талаар дэлгэрэнгүй зөвлөгөөг бид хүргэж байна.

-Төмсийг нунтаглан нухаш бэлтгэж нүүрэндээ тавих нь цайруулахад тун ч үр нөлөөтэй. Энэхүү маскийг  хэрэглэх бүрд таны царай улам цагаарах болно.

-Улаан лоолийн нухшаар мөн маск тавьж болно. Энэ маск нь унжсан арьсыг чангалах, нүүрэн дэх илүүдэл тосыг арилгахад ч мөн үр нөлөөтэй.

-Зөөлөн цагаан арьстай болохын тулд нүүрэндээ энгийн аарц тавь. Аарц нь арьсаа цайруулах маш үр дүнтэй аргын нэгд тооцогддог.

-Тослог арьсыг цайруулахын тулд өндөгний цагааныг өдөрт 2 удаа нүүрэндээ тавьж болно.

-Нүүрний арьсаа чангалахын тулд оливын болон бүйлсийн тосоор иллэг хийх хэрэгтэй.

-Нүүрээ цайруулахын тулд лимоныг ашиглаж болно. Хоолны халбага хуурай сүүг мөн хоолны халбага лимоны шүүс болон хоолны халбага бүйлс /миндаль/-ийн тостой холь. Энэ холимгоо нүүрэндээ 15 минут байлгасны дараа угаах хэрэгтэй. Энэ нь нүүрийг цайруулах тун ч үр дүнтэй маскад тооцогддог.

-Өргөст хэмхийн шүүсийг зөгийн балтай хольж хуурай арьсыг цайруулах зорилгоор ашиглаж болно.

-Нэг ширхэг алимыг нухаж, түүндээ хоолны халбага зөгийн бал, 2 хоолны халбага хуурай сүү нэмж, энэ холимгоо нүүрэндээ 20-25 минут байлгахад үр дүн нь тэр дороо мэдэгдэнэ. Энэ арга нь тослог арьсанд маш сайн тохирдог.

-Хоёр хоолны халбага овъёосны гурил дээр нэг хоолны халбага түүхий сүү, 6 дусал лимоны шүүс бас хэдэн дусал оливын тос нэмснээр нүүрийг цайруулах үр дүнтэй маскийг гаргаж авч болно. Энэ нь бүхий л төрлийн арьсанд тохирдгоороо давуу талтай.

-Гааны шүүс хоёр халбагыг аваад хагас хоолны халбага лимоны шүүс нэмж, нүүрээ арчвал цайрна.

-Өргөст хэмхийг нунтаглан аарцтай хольж өдөр бүр нүүрэндээ маск тавивал хэд хоногийн дараа мэдэгдэхүйц үр дүнд хүрнэ.

-Лимоны шүүс болон зөгийн балыг ижил хэмжээтэй хольж тавьж болно.

-Овъёосны гурил, аарц, улаан лоолийг мөн адил хэмжээтэй орсон маск тавих нь үр дүнтэй.

-Улаан лоолийн нухшид 4-5  дусал лимоны шүүс нэмж нүүрэндээ тавьж болно.

-Түүхий сүү нүүрэндээ түрхэх нь арьсыг цайруулдаг.

-Шинэхэн хан боргоцойн шүүс мөн арьсыг сайтар цайруулдаг.

-Тарвас болон алимны нухшийг хольж, тослог арьсанд зориулсан цайруулах маск бэлтгэж болно.

-Аарцыг улаан лоольтой хольж, шөнө бүр унтахын өмнө нүүрэндээ тавь.

-Хөх тарианы талхтай сүүний холимог гэрийн нөхцөлд хэрэглэж болох цайруулах маскад тооцогддог. Талхаа сүүндээ хийн  үүнийгээ 15-20 минут байлгаад угаамагц энэ маскны үр дүнг шууд мэдрэх болно.

-Сүү зөгийн балны холимог арьсыг чангалж хуурай арьсанд тогтсон үрчлээг багасгадаг. Хоолны халбага шингэн зөгийн балыг мөн хоолны халбага сүүтэй хольж, нүүрэндээ 20 минут тавь. Энэ маскийг өдөр бүр хэрэглэснээр үр дүн нь илүү болно.

-Өндөгний шарыг нэг цайны халбага аарц, нэг цайны халбага зөгийн бал, нэг цайны халбага цагаан шавартай хольж, арьсыг цайруулах, чангаруулах бэлдмэл бэлдэн 20 минут нүүрэндээ тавь.

Дээрх зөвлөгөөг хэрэглэснээр та булбарай цагаан арьстай болно гэдэгтээ итгэлтэй байж болно.

Click here to change this text


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.