ШАРМААНЬ шинэ бүтээл

Цаг хугацаа алслан холдох тусам өнгөрсөн түүхийн улбаа улам бүр бүдэгшиж, аль эсвэл үлгэр домогт хувилж, дуу хууранд шингэн уран сайхны шинжийг олоод ард түмний сэтгэлд нэг амилж, нэг арилж үл гээгдэн тээгдсээр явдаг ажаам. Он цагийн балархай дундах ой санамжийн нарийн сүвэгчээр зохиолын маань нэгэн баатар болох Шармаань хэмээх эгэл бүсгүйн хувь заяаны бүдэгхэн сэжүүрийг олж мэдсэнээ уншигчидтайгаа хуваалцахаар “ШИЛИЙН БОГД” романыхаа үргэлжлэл болгож ” ШАРМААНЬ” туужаа бичвэй.
Орчих цагийн хүрд эргэж, орон улсын түүх хөрвөж, түүний дунд хүмүүний хувь заяа ээдрэн эргэсээр сайн цагийн урь угтан үргэлжилсээр байдаг авай.

Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.