Ш.Өлзийбаярын “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжим дэлхийн зах зээл дээр борлуулагдаж эхэлжээ

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжим өнөөдрөөс эхлэн дэлхийн зах зээлд борлуулагдаж эхэлжээ. Хоёр жилийн өмнөөс Английн “Plaza mayor” түгээлтийн компани санал болгож олон улсын зохиогчийн бүх эрх зүйг хангасны дараа энэ жил зохиогч гарын үсэг зурснаар ийнхүү өнөөдөр Spotify, iTunes, Amazon music, Amazon, Soundcloud, Deezer, QQ, kkbox зэрэг дэлхийн топ порталуудад зэрэг тавигдаж байгаа юм байна.

Хөгжмийн зохиолч энэ хөгжмөөрөө Сочид 2018 онд болсон кино наадмаас Шилдэг хөгжмийн зохиолч, Киноны шилдэг хөгжим гэсэн хоёр номинацыг хүртэж байсан юм. “Монгол фильм”, “Уорнер Бразерс”-ийн хамтын бүтээл энэ киног 2017 онд найруулагч Д.Золбаяр зохиож, найруулсан юм.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.