ХОТОЛ ТҮМНИЙ ИХ БАЯР ЦЭНГЭЛ НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үед хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй
байдалд хяналт тавин ажиллах зорилгоор 2020 оны 06 дугаар сарын 29-өөс бүртгэл явуулан 07 дугаар сарын 08-ны өдрөөс Хуй долоон худагт байрлаж уралдаанч үүхдийн

бүртгэлийн үйл ажиллагааг явуулж баяр наадмын дрүүдэд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, хангах зорилгоор үүрэг гүйцэтгэлээ.

Энэ хугацаанд

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс
Сонгинохайрхан дүүрэг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс
Баянгол дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс

, Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс,

Чингэлтэй дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтан албан хаагчид 51 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үүргийн дагуу ажиллалаа.
Ингэхдээ Үндэсний их баяр наадамд 172 уяач, 485 хүүхдийн мэдээллийг наадмын бүртгэл мэдээллийн системд бүртгэж, давхардсан тоогоор 1700 хүүхдэд уралдаанч хүүхдийн хувцас хэрэглэл болон уралдааны үед элдэв булхай болон болзошгүй эрсдэл учруулахуйц зүйлсэд анхаарлаа хандуулахаас урьдчилан сэргийлэх хяналтыг зохион байгуулсан.
Уралдааны явцад унасан 9 хүүхдийг эрүүл мэндийн
байгууллагаар дамжуулан анхны үзлэг шинжилгээнд хамруулж дараагийн шатны үйлчилгээ болон даатгалын үйлчилгээнд холбон зуучилсан. Уралдааны явцад унасан
хүүхдүүд бэртэл гэмтэлгүй сайхан наадсан. Зарим хүүхдүүдийн хувьд уралдааны явцад мориноосоо өөрсдөө буусан тохиолдол олон гарсан.
Хотол түмний баяр цэнгэл наадмын хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Морины салбар комисс, даатгалын компаниуд, Цагдаагийн албан хаагчид, Эрүүл мэндийн байгууллагын албан хаагчид, болон эрхэм хүндэт уяач, уралдаанч хүүхдүүддээ талархал илэрхийлье
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.