Эрүүл мэндийн сайдын шуурхай хуралдаан боллоо

Өнөөдөр буюу долдугаар сарын 17-ны өдөр тарваган тахлын өвчлөл бүртгэгдэж байгаатай холбоотой Эрүүл мэндийн байгууллагуудын шуурхайн хуралдаан боллоо. Хуралдаанд улсын нэгдсэн эмнэлгүүдийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцлоо.

Манай орны 17 аймгийн 132 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд өндөр идэвхжилттэй жил болж байна. Энэ оны долдугаар сард Ховд, Говь-Алтай аймгуудад тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдсэнээс Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд 2 хүн “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушгины хэлбэр”-ээр өвчилсөн байна. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын анхдагч үжил хэлбэрээр өвчилж эндсэн байна.

Arslan.mn
Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Үенч, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумдад тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа аж.

Иймд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад бэлэн байдлыг хангах, тусгаарлах өрөөг бэлтгэх, эрсдэл өндөртэй аймгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг ажлын байранд нь сургах, мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх, халдвар хамгааллыг сахихыг  үүрэг болголоо. Түүнчлэн аймгуудын эрүүл мэндийн байгууллагууд тогтмол халдвар хамгаалал, нөхцөл байдлын шуурхай мэдээгээ өгч байхыг үүрэгдлээ.

Click here to change this text

Click here to change this text


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.