ХӨСҮТ: Нэг хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжлээ

ЭМЯ коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 15 сая 101 мянган хүн халдвар авч, 622 мянга гаруй хүн нас бараад байна. Гурван сарын хугацаанд нэг саяар өвчлөл нэмэгддэг байсан бол өнөөдөр 4-5 хоногт нэг сая хүн халдвар авч байна. Судалгаагаар арваннэгдүгээр сар гэхэд бүгд маск зүүгээд хэвшвэл өвчлөлийг 5000-аар бууруулах магадлалтай гэж үзэж байна. ОХУ-д 5862 хүн шинээр халдвар авсан байна. Тува, Буриад, Читад өвчлөл 19-38-аар нэмэгдлээ. Монгол Улсад 2958 хүн ажиглалтад ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 68 хүн хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай утсанд 147, шуурхай аппликейшнд дөрвөн хүн холбогдож Covid-19-т халдварын талаар зөвлөгөө, мэдээлэл авлаа.

ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: АНУ-д нийт халдвар авсан хүн 3.8 сая болсноос 141 мянган хүн нас барсан байна. Бразилд 2.2 сая гаруйд хүрч 1.5 сая гаруй нь эдгэрсэн. БНЭУ-д өчигдөр /2020.07.22/ 37 мянга 700 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 1.1 сая гаруйд хүрсэн. Японд өчигдөр 795 шинэ тохиодол бүртгэгдсэн. БНСУ-д өчигдөр 59 тохиолдол шинээр нэмэгдсэнээс 39 нь дотоодын халдвар байлаа. БНХАУ-д өчигдөр 22 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний 19 нь дотоодын халдвар байлаа. БНХАУ-ын хэмжээнд шинж тэмдэггүй 167 тохиолдлыг хянаж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.7.22/ 426 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд нь вирус илрээгүй. Үүнд долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 261 хүн, мөн өдөр Австралиас ирсэн 41 хүн багтаж байгаа. Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч сувилалд шилжлээ. Энэ өвчтөн нь 34 настай эмэгтэй бөгөөд 15 хоног эмчлэгдлээ. Батлагдсан 287 болсноос нь 214 эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 73 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 63 нь хөнгөн, 10 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 104 хүн эмчилгээ, хяналтад байна. Тандалт, судалгаа шинжилгээ үргэлжилж байна. Тусгай нислэг хүлээж авах бэлтгэл алжаа хийж байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.