“Коронавирусийн халдвар илэрсэн хүмүүст эхний 10 хоногт вирусийн эсрэг эмчилгээ хийж байгаа”

“Коронавирусийн халдвар илэрсэн хүмүүст эхний 10 хоногт вирусийн эсрэг эмчилгээ хийж байгаа”

Манай улсад коронавируст халдварын 298 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдаж, өнөөдрийн байдлаар 289 хүн эдгэрч, есөн хүн ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын төгсгөлд коронавируст халдварын эмчилгээний талаар сэтгүүлчийн асуудтад хариуллаа.

Тэрбээр “Коронавируст халдварыг эмчлэх эмнэлзүйн удирдамжийг ДЭМБ-аас гаргаж, дэлхий даяараа нэг удирдамжийн дагуу эмчилгээ, оношилгоогоо хийж байгаа. Манай эмч нар байнга шинэчлэгдэж байгаа удирдамж болон бусад улс орнуудын туршлага, ялангуяа БНХАУ-ын эмч нартай цахимаар холдбогдон хамтран ажиллаж байна.

Халдварыг илрүүлээд эхний 10 хоногт вирусийн эсрэг эмчилгээ хийгдэж, хавсарсан эмгэг байвал заалтынхаа дагуу эмчлээд явна. Эдгэрсэн хүмүүсийг 14 хоног ажиглалтад байлгаад гэрт нь гаргаж байгаа” гэдгийг хэллээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.