ХУВААРЬ: Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлах зочид буудлууд

УОК-ын шийдвэрээр 2020 оны наймдугаар сард 17 удаа тусгай үүргийн нислэг үйлдэн гадаадын улс, орнуудаас иргэдээ татан авахаар болсон. Үүний дагуу өнөө өглөө Япон улсыг зорин ниссэн тусгай үүргийн нислэгийг оруулан тооцвол 13 удаагийн нислэг үйлдээд байгаа юм.

Хуваарийн дагуу ирэх өдрүүдэд дараах нислэгүүд хийгдэнэ. Үүнд:

  • Наймдугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 31-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгүүд хийгдэнэ.

Эдгээр тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг дараах зочид буудал, амралтын газруудад тусгаарлах хуваарь гарсныг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • Наймдугаар сарын 27-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэх иргэд хуваарийн дагуу “Мичид”, “Намуун”, “Тайж”, “Монголика” зочид буудлуудад,
  • Наймдугаар сарын 27-ны Сидней-Улаанбаатарын нислэгийн зорчигчид “Зүчи”, “Дрийм” зочид буудлууд болон “Сэлбэ” амралтын газар,
  • Наймдугаар сарын 30-ны Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэгсэд “Альфа”, “Хабу”, “Ивээлэн” зочид буудлууд, “Багабаян” амралтын газар,
  • Наймдугаар сарын 31-ний Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд “Кентавр”, “Корпорэйт” зочид буудал, “Энхсаран” амралтын газарт тусгаарлагдана.
Мөн өмнөх тусгаарлалтаас суларсан байруудад л дарааллын дагуу дараагийн тусгай үүргийн нислэгийн зорчигчдыг хүлээн авдаг учир “Энэ зочид буудалд тусгаарлагдахгүй, өөр газар байрлана” гэх боломжгүйг УОК-ын Шуурхай штабаас анхаарууллаа.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.